Оршил
Өнөөдөр манай орон хүний эрх, тэгш байдлын талаар дотоодын болон, ОУ-ын хууль дүрэм, конвенцыг дагаж мөрддөг, энэ талаар үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд байдаг ч бүх зүйл сайн сайхан болоогүй л байна.
1992 оны 01 сарын 13 ны өдөр батлагдсан ардчилсан үндсэн хуулийн “ Хүний эрх, эрх чөлөө” гэсэн Хоёрдугаар бүлгийн 14-ийн 1-т “ Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
Мөн бүлгийн 14-ийн 2-т “ Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэсэн заалтыг эцэг хууль болсон “Үндсэн хууль”-даа зааж өгсөн байдаг. Үүгээр зогсохгүй манай эцэг хуулинд “хүний эрхийг хангахад чиглэсэн “ 18 заалт байдаг юм байна.
Гэхдээ өнөөгийн монголд хуулийн хэрэгжилт сул, түүнд тавих хяналт маш муу учраас хүний эрх чөлөө, тэгш байдал алдагдаад байх шиг. Өнөөдөр мөнгөтэй эрх мэдэлтэй хэн нэгэн хуулиас дээгүүр гишгээд байх шиг, эрх мэдэлтэй зарим нь ард түмэнд ялгавартай ханддаг, гар харж хүнд суртал гаргадаг, танил талаа харж, ашиг харж аливаад ханддаг, авлига хээл хахуулийн хэрэг үйлддэг. Энэ бүгд нь эргээд ард түмэн, өөр бусдад ямар хор хохирол учруулж, нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байгааг мэддэггүй анхаардаггүй тоодоггүй гэж болно. Миний хувьд хүний эрх, тэгш байдлын талаар төдийлөн гүнзгийрүүлэн судалгаа хийж байгаагүй хэдий ч “авлига хээл хахууль, хүнд суртал, тэдгээрийн хүний эрх чөлөө, тэгш байдалд хэрхэн сөрөгөөр нөлөөлж байдаг талаар багагүй хугацаанд сонирхон судалж судалгааны ажил бичиж байсан болохоор “хүний эрхийг” дээрх ухагдахуунуудтай холбон өөрийн бодлоо илэрхийлэхийг оролдсон болно.
Хүний эрх гэж юу вэ?
“Хүний эрх “түүнийг хамгаалах санаа түүхийн тодорхой үеүүдэд гарсаар байсан. Жишээлбэл : Английн Магна Карта /1215 он / “Эрхийн тухай айлтгал”/ 1628 /, Эрхийн тухай хуульчилсан акт / 1689 / зэргийг баталж байсан нь эхлэл шинжтэй байжээ. Дараагаар нь “Хүн ба иргэдийн эрхийн тухай францын тунхаглал /1789/, Эрхийн тухай Америкийн хууль / 1791 /, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” /1946/ зэргийг дурьдаж болохоор байна.
Юуны өмнө “Хүний эрх” гэж юу вэ? Гэдэг талаар товч үзье: Хүний эрхийн талаар тууштай судалгаа хийдэг судлаач болох Лиа Левин / Lia Levin / “Хүний эрх, асуулт хариулт” хэмээх нийт 4 удаа дахин хэвлэгдэж 32 хэл дээр орчуулагдсан гарсан алдарт номондоо хүний эрх гэдгийг “ Хүн бүр төрөхөөсөө нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байдаг. Эдгээр нь хүн болж төрсөн хүн бүрт угаасаа заяасан ёс суртахууны салшгүй эрх мөн. Хүний эрх гэж өнөөгийн бидний нэрлэж буй ойлголтод үндэсний ба олон улсын хамтын нийгэмлэгийн хууль тогтоох үйл явцын дагуу тодотгон томъёолж хууль зүйн эрх болгож хуульчилсан хэм хэмжээг хэлнэ.”[1] Гэж тодорхойлсон байна.
Мөн “Нээлттэй нийгэм форум”-аас эрхлан гаргасан “Ардчилсан засаглал, нээлттэй нийгмийн нэр томъёоны тайлбар толь “ номонд “Ерөнхий утгаараа чөлөөт эрх мэдэл. Явцуу утгаараа бусдын зан үйлийг төрийн зөвшөөрснөөр эсвэл төрийн тусламжтайгаар хянах боломж юм. Өөрөөр хэлбэл хүнээс эдийн засаг, нийгэм, улс төр, соёлын амьдарлын бүх хүрээнд төртэй харилцах тухай ойлголт. [2] гэж тайлбарласан байна.
Хүний эрхийг туйлын ба харьцангуй гэж ангилдаг.
Туйлын эрх: Язгуур эрх буюу амьд явах, хувийн халдашгүй байдал, нэр төр, алдар хүнд, хувийн болон гэр бүлийн нууцыг хамгаалах, шашин шүтэх, эс шүтэх зэрэг эрх болон эрүү шүүлт, хүчирхийлэл болоод хүний нэр төрийг гутаан доромжлохоос ангид байх эрхүүд хамаарна.
Харьцангуй эрх : Эдгээрээс бусад нь харьцангуй буюу хуулиар тогтоосон эрхүүд багтдаг юм байна. / тайван жагсаал хийх, үг хэлэх г.м /
Хүнд суртал хийгээд авлига хээл хахууль, хүний эрх чөлөө, эрх тэгш байдлыг үгүй болгох нь:
Өнөөгийн монголын төрийн алба хэт нүсэр дамжлага ихтэй, тэдгээр хүмүүс нь танил талаа хардаг, авлига хээл хахуулийн гэмт үйлдэлийг хийдэг,хүнд суртал гаргадаг, төрийн албаны дүрэм журмыг зөрчдөг, эцэг хууль болох “Үндсэн хууль”-ийг зөрчдөг, төрийн хуулийг уландаа гишгиж аливаад алагчлан ялгаварлан ханддаг талаар хүн бүр өөрийн гэсэн бодолтой явдаг өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлт өгдөг, гэхдээ үүнд бүх төрийн албан хаагчдыг хамруулаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй.
Хүний эрх, тэгш байдлыг зөрчиж байгаа олон зүйл нийгэм дээр байдаг. Би энэхүү илтгэлдээ тэдгээрээс “ хүнд суртал, авлига хээл хахуулийг бий болгодог, тэр нь хүний эрх, тэгш байдлыг тодорхой хэмжээнд үгүй болгож, алагчлал, ялгаварт хандлагыг бий болгож байдаг “ гэсэн санааг батлахыг оролдсон. Энэ бүгдийг гаргахын тулд дараах ухагдахуунуудыг товч тодорхойлох нь зүйтэй юм.
Авлига: / corruption / Төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчид өөрт олгогдсон эрх мэдлийг урвуулан ашиглаж өөрт болон бусдад давуу байдал болгон ашиг олох, өөрийн дотны хүмүүст зүй бусаар алагчлан хандах үзэгдэл гэж болно. Төрийн байгууллагуудын хүнд суртал, хөшүүн хойрго байдал, хариуцлага тооцох механиз муу зэрэг дээр дөрөөлөн өдөр ирэх тутам боловсронгуй болж байгаа үйлдэл гэж болно.
Хээл хахууль: / bribery / Хээл хахуул, гэх үгийг хууль зүйн толь бичгээс харахад : “ Албан хаагч, эсвэл бусад хүний албаны буюу, хууль ёсны үүргийг биелүүлэхгүй болоход нөлөөлөхийн тулд, аливаа үнэт зүйлийг санал болгох, өгөх , авах, зуучлах гэж тайлбарлажээ.[3] Хээл хахууль гэх ойлголт нь ерөнхийдөө авлига гэсэн ойлголт дотроо багтах боловч бид авлига гэхээсээ илүүтэйгээр “хээл хахуулийг хүндрүүлэн ойлгож, авлигын зарим хэлбэрийг нь орхигдуулсаар байгаа гэдгийг хэлмээр байна. “Хээл хахууль гэдэг нь албан хаагч /төрийн болон хувийн хэвшилийн / өөрийн эрх мэдлээ урвуугаар ашиглаж бусдаас шууд болон шууд бусаар бусдаас мөнгө болон эд зүйлс авч, ямарваа нэгэн байдал олгох явдал гэж ойлгож болно.
Хүнд суртал : Шаардлагагүй, хэт төвөгтэй, хэт нарийвчилсан дүрэм жуам, бодлого, үйл ажиллагааг хэлнэ. Энэ нь аливаа зүйлийг улам хэцүү болгон хүндрүүлсэн, ихээхэн цаг хугацаа үрсэн төлөв гэж болно. Элдэв дүрэм журам гарган өөрсдөө хүнд суртлыг бий болгож, түүнд нь иргэд хохирдог байна.
Харин нөгөөтэйгүүр бюрократизм гэдэг ойлголт байдаг үүнийг тайлбарлавал.Ерөнхийдөө төрийн албанд орсноор тэр албыг хувийн өич болгон хувиргаж, олон нийтийн төлөө үйлчлэхгүй ялгавартай хандан, олон нийтийн өмнө хариуцлага хүлээхгүй, аливаад хөшүүн хойрго хандаж ил тод бус байх явдлыг ойлгож болно.
/ Холбогдох зургийг хавсралт хэсгээс харна уу. Зураг 1, зураг 2 /
Давуу байдал : 2006 онд батлагдсан “Авлигын эсрэг хууль”-ийн 3.1.4-т “Давуу байдал гэж” энэ хуулийн 4.1-т заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласанаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ. гэжээ.
Àõ ä¿¿ñ, íàéç íºõºä, õàìààòàí ñàäàíäàà çîðèóëàí àëáàí òóøààëàà óðâóóëàí àøèãëàõ , àëáàí òóøààëä òîìèëîí äàâóó áàéäàë áèé áîëãîõ. / Nepotism and Cronism / –Òàë òîõîé òàòàн, òàíèë тàëàà õàðàí àëáàí òóøààëûí áàéäëàà óðâóóëàí àøèãëàæ, õýýл õàõóóëü àâàõ , ìºí ºãºõ -ç¿é áóñààð õºíãºëºëò ¿ç¿¿ëýõ.
/ Дээрх ойлголтууд нь энэ илтгэлийн гол гол ойлголтууд болох юм. /
Английн социологич М.Манн / M.Mann / “Нийгмийн хүчний эх сурвалж “ /The sources of the social power / хэмээх 2 боть зохиолдоо нийгэм нь хүчний сүлжээ байдаг ба нийгэм дээр 4 төрлийн хүч байдаг. Үүнээс хамгийн анхдагч нь хүний хүсэл юм гэж бичсэн байдаг. Тайлбарлавал хүний гол мөн чанар бол хүн өөрийн сайн сайхан байдал, таатай дуртай зүйлийнхээ төлөө зогсолтгүй зорилго чиглэлтэй тэмцэж байдаг явдал бөгөөд үүний үр дүнд бусад хүмүүстэй харилцаанд орж байдаг гэжээ. Яагаад энэ онолыг жишээ болгон татсан гэхээр : Хүн бүр өөрийн сайн сайхны төлөө зогсолтгүй тэмцэж, хөдөлмөрлөж байх явцдаа олон үйлдэлүүдийг хийж байдаг жишээ нь хүнд суртал гаргах авлига үйлдэх, хээл хахууль авах, хамаатан садан найз нөхөддөө дэмжлэг үзүүлдэг. / Nepotism and Cronism / [4]
Мэдээж хүн бүр өөрийн сайн сайхан, гэр бүл, ойр дотныхоо хүмүүсийг муу муухай амьдарч байхыг харахыг хүсэхгүй нь лавтай, иймээс л боломж олдох юм бол ямар нэгэн хэмжээгээр туслаж дэмжихийг эрмэлздэг. Гэхдээ энэ нь хэн нэгэнд, олон нийтэд сөрөг нөлөө үзүүлж, хүний эрх, тэгш байдлыг зөрчиж байдгийг төдийлөн ухаж ойшоодоггүй.
Би нэг жишээ татъя: Бид ямар нэгэн ажил хөөцөлдөх болохоороо тэр тал дээр тусалж чадах хэн байна, эд зүйлс, мөнгө төгрөг өгвөл хурдан бүтнэ гэдгийг хамгийн түрүүн боддог, гэхдээ энэ нь зөв бололтой юм. Үүнийг 2007 оны “Сант марал” сангаас явуулсан судалгааны үр дүнгээс харахад нийт судалгаанд оролцогчдын 90 гаруй хувь нь танил тал, эд хахууль өгөх нь ажлаа хурдан бүтээх хамгийн зөв арга гэж үзсэн байна. Монголчууд бидний сэтгэлгээнд танил талаа хардаг сэтгэлгээ бүр эртнээс байсан. Үүнийг зүйр үгүүдээс харж болохоор байна.
Танилтай хүн талын чинээ, танилгүй хүн алгын чинээ.
Танилтай хүн тарган, үгтэй хүн мэргэн . гээд зөндөө байдаг.
Гэхдээ энэ бүгд нь хариутай байдаг нь ч бас байдаг. / Авахыг мэдвэл өгөхөө мэд, Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ, г.м /
/Хүнд суртал, авлига хээл хахуулиас болж хүний эрх, тэгш байдал хэрхэн зөрчигдөж байгаа талаар хамгийн энгийн жижиг жишээг авч үзье /
Эрүүл мэндийн салбарт хүнд суртал шовгор гэх ойлголт газар авсан гэж болно[5]. Эмч нар нь хэт хүнд сурталтай, шовгор хүлээдэг, гар хардаг, эмч хүний үүргийг биелүүлэхдээ хэт хойрго, тээр шаан харьцдаг, танил талаа харж тал засдаг, дараалал дугаарлалт зөрчдөг, ядарсан заримд нь анхаарал дутуу хандуулан үзлэг дутуу хийдэг, буруу онош тавьдаг. Энэ бүгд нь эрх чөлөө, тэгш байдалд, эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлдөг, Эхний жишээ нь хөдөлмөрийн чадваргүй иргэдэд улсаас олгодог нийгмийн халамж буюу групп тогтоолгохдоо эмчийн магадлагаа буюу эмч нарын хурлаар ордог. Иргэд маань орохын тулд таньдаг эмчээ гуйдаг ч юмуу өр нэг хүний таньдаг эмчид бидний хэлдгээр гар хүндрүүлдэг Кембрижийн их сургуулийн профессор Д.Снит /D.Sneat /[6] монголын авлигын талаар бичсэн бүтээлдээ энэ үйдэлийг шовгор гэж нэрлэжээ. Энэ үйл ажиллагаа нь эмчид үзүүлэхээр ирэхдээ төв суурин гарын иргэд бол чанартай боломжын үнэтэй тансаг хэрэглээний чихэр жимс элдэв амттан аваад ирдэг бол, хөдөөнийхөн нь мах сүү, цагаан идээгээ авчраад юу байгаа түүгээрээ дайл гэгчээр өгчихдөг ийм жишээ зөндөө л байдаг, энэ нь үнэндээ талархах сэтгэл байдаг гэж үзэж болох ч ухаад харвал групп тогтоолгох бэлтгэлээ л базааж буй хэрэг юм ,ингээд яах ч аргагүй танилын нүүр халуун гэгчээр тэгээд ч бага ч гэлээ өгсөн зүйлийг нь авчихсан болохоор аль болох ч оруулахыг цаашлаад өндөр тогтоолгохыг эрмэлздэг, ер нь бол оруулчихдаг.
Бэлэгийн онолын [7] үүднээс бол тухайн эмчийн зүгээс ямар нэг хэмжээний хүлээлт байдаг энэ үүднээс аваад үзвэл эмч хүлээж байдаг болж таарах учир энэ талаар судлаад үзвэл групп тогтоолгохоор ирж буй хүмүүсээс ямар нэг зүйлийг хүлээж байдаг байна. Хэд хэдэн хүнээс асууж үзэхэд ихэнх хүмүүс нь: “ Ер нь эмч нар хүнд сурталтай таньдаг хүнээ түрүүлж оруулдаг, оруулаад хов жив яриад суучихдаг, тэгээд ч хоосон орвол холоос нэг ярвайж харчаад зүгээр л юм байна гэдэг. Харин жоохон юм аваад орвол арай дээр байдаг юм, ер нь ч тэгээд групп тогтоолгосоор байгаад сайн таньдаг болчихсон байдаг, заримдаа идэшний мал захидаг л юм. Зарим нэг нь ч бүр найз болчихсон байдаг, найдвартай оруулаад өгчихдөг юм гэж ярисан. Үүнээс харвал хүлээлттэй байдаг нь харагдаж байна. / 2003 онд хийгдсэн судалгаагаар манай орны нийгмийн халамжын тэтгэмжийн 70% нь очих ёсгүй хүндээ очиж байна гэсэн дүгнэлт гарчээ. [8] Гэтэл энэ нь бусдад ямар нэгэн байдлаар хохирол учруулж байдаг. Нийгмийн адил статус бүхий хүмүүсийн эрх , тэгш байх ёстой гэсэн зарчимыг зөрчиж байдаг. Ийм байдлаар хохирсон хүн хичнээн байгааг бид тоолж баршгүй. Үүнээс харахад бид өөрсдөө ч мэдэлгүй хүний эрх, тэгш байдлыг зөрчиж, хэн нэгэнд алагчлан хандаад байдаг бололтой юм байна. Тэгээд ч эмч, багш гээд төрийн албан хаагчдад талархсан сэтгэлээ илэрхийлж бэлэг сэлт барих, гар цайлгах нь маш буруу үйлдэл учир нь тэр хүмүүс өөрийн үүрэгт ажилаа л хийж байгаа түүнийхээ төлөө улсаас цалин хөлс авч, цол ахиж, албан тушаал дээшилж байдаг. Эмч хүн ямар ч хүнд өвчтөнг эмчлэх л ёстой, багш хүн хрд түмний хүүхдийг үнэ төлбөргүй сургах л ёстой гээд бүгд л ажил мэргэжлийн тангараг, дүрэм журамтай байдаг, үүнийг тэр бүр хүмүүс анзаардаггүй.
Дүгнэлт :
Дэлхий нийт хүчтэй хөгжиж байна, хүмүүсийн боловсрол мэдлэг асар хурдацтайгаар өсөж байна. Гэхдээ л аль ч улс орны нийгэмд сөрөг зүйлс ямар нэгэн хэмжээгээр байдаг. Үүний нэг нь хүний эрх, тэгш байдал, жендерийн асуудал байдаг. Хэдийгээр : Английн Магна Карта /1215 он / “Эрхийн тухай айлтгал”/ 1628 /, Эрхийн тухай хуульчилсан акт / 1689 / зэргийг баталж байсан нь эхлэл шинжтэй байжээ, “Хүн ба иргэдийн эрхийн тухай францын тунхаглал /1789/, Эрхийн тухай Америкийн хууль / 1791 /, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” /1946/ гээд хүний эрхийг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж конвенцүүд байдаг ч гэсэн ямар нэгэн хэмжээгээр нийгэмд оршсоор л байдаг. Харин энэхүү илтгэлдээ хүний эрх, тэгш байдлыг үгүй хийж байдаг хүнд суртал хүний эрхийг хэрхэн зөрчдөг, цаашлаад энэ нь авлига хээл хахуулийн гэмт үйлдэлтэй болдог, талархсан сэтгэлийн илрэл нь нь бэлэг сэлт, мөнгө төгрөг, шовгор гэх мэт үйлдэлээр илэрч энэ бүхэн нь тухайн хүнийг үүрэгт ажилаа хийснийхээ төлөө тодорхой хэмжээний эд агуурсын хүлээлттэй болгодог ба энэ бүхэн нь иргэдийн эрх, тэгш байдлыг зөрчиж байдаг хүнд суртал алагчлалын бий болгож байдаг гэж үзээд М.Манны “Нийгмийн хүчний эх сурвалж” ”Бэлэгний онол “ гээд гадаадын, дотоодын эрдэмтдийн бүтээлүүд, авлига хээл хахууль, хүнд сурталын талаао хийсэн бичил судалгааны үр дүнг ашиглан тодорхойлохыг оролдсон болно.
Эцэст нь хэлэхэд: Бид өөрийн мэдэлгүй өөрсдөө л өөрсдийнхө эрхийг зөрчиж байдаг, нийгмийн сөрөг үзэгдэл болсон хээл хахууль, авлига, хүнд сурталыг бий болгоод байна. Энэ нь хүн бүрийн анхдагч нийгмийн хүч буюу хувь хүний сайн сайхан амьдрах санаа бодолтой нь холбоотой юмаа гэж хэлэх байна.
/Хүн бүр л хувь хүн болж төлөвшихдөө өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй болдог энэ бүгдийн цөм нь сайн сайхан амьдрал, хангалуун байдал байдаг бөгөөд түүндээ хүрэхийн тулд ямар нэгэн арга замыг сонгож түүнийхээ төлөө тасралтгүй тэмүүлж байдаг бөгөөд энэ нь хүний эрх тэгш байдал зөрчигдөж, хүнд суртал, цаашлаад хээл хахууль, авлига бий болох эх сурвалж нь болж байдаг гэж дүгнэж болохоор байна./
Хавсралт .
Зураг 1 ./ хүнд сурталын талаар хошин байдлаар үзүүлжээ./
Зураг 2./ хүнд суртал иргэдэд ямар хор нөлөөтэйг хошин байдлаар харуулж байна /
Ном зүй:
1. Б.Баярсайхан “ Хууль зүйн тайлбар толь” “ Монгол улсын төр эрх зүйн түүх” МУИС, 2003 он
2. Ч.Аръяасүрэн, Х.Нямбуу “Монгол ёс заншилийн дунд тайлбар толь” УБ хот, 1992
3. Баабар “Ардын элч “ Баабар ингэж өгүүлэв” УБ хот, 2007 он
4. О.Мөнхбат “ Социологийн онол – Сонгодог хийгээд орчин үе” УБ хот, 2008он
5. “Монгол дахь авилгын асуудалд холбогдох ном зүй” Нээлттэй нийгэм форум, УБхот , 2003 он
6. Лиа Левин “ Хүний эрх, асуулт хариулт “ орчуулсан : И.Очирбал, Д.Чулуундорж, Б.Бат-отгон , нэмэн засварласан 4 дэх хэвлэл, Улаанбаатар хот, 2005 он
7. Нээлттэй нийгэм форум, UNDP mongolia“Ардчилсан засаглал, нээлттэй нийгмийн нэр томъёоны тайлбар толь “ Улаанбаатар хот, 2006он
8. МУИС-МХСС “ Монгол зүйр цэцэн үгийн 3000 үгийн дээж” УБ хот, 1999
9. С.Нарангэрэл “ Англи-Монгол- Орос хууль зүйн тайлбар толь” УБ хот, 1994 он
10. Я.Цэвэл “ Монгол хэлний товч тайлбар толь” УБ хот , 1966 он
11. Ж.Поуп / J.Pope / “Авлигын эсрэг сурвалж бичиг “ Транпаренси интернейшнэл “ Монгол орчуулга , УБ хот , 2005 он
12. С.Роуз Аккерман “ Авлига төр хоёр “/ Монгол орчуулга – Б .Цэрэн/ УБ хот, 2007
Гадаад хэл дээр :
13. M.Mauss “ The Gift “
14. G.A. Gregory “Exchange and Reciprocity”
15. Thomas Barfield “The dictionary of anthropology” 2005
16. Akhil Gupta “The Discourse of Corruption, the Culture of Politics, and the Imagined State “ ,/ American anthropological association/ 1995
17. David Sneath “ Transacting and Enacting:Corruption, Obligation and the Use
18. of Monies in Mongolia “ / University of Cambridge/ , 2002
Хууль тогтоомж:
1.Монгол Улсын үндсэн хууль, УБ хот , 1992 он
2.Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, УБ хот, 2000 он
3.Хүний эрхийн түгээмэл тунхаглал , НҮБ , 1946 он
Ашигласан зарим цахим хаяг:
http//www.transparency.org.com
http//www. mn-nhrc.org// http//www.jstor .org.com //
[1] Лиа Левин “ Хүний эрх, асуулт хариулт “ орчуулсан : И.Очирбал, Д.Чулуундорж, Б.Бат-отгон , нэмэн засварласан 4 дэх хэвлэл, Улаанбаатар хот, 2005 он, хуудас 17
[2] Нээлттэй нийгэм форум, UNDP mongolia“Ардчилсан засаглал, нээлттэй нийгмийн нэр томъёоны тайлбар толь “ Улаанбаатар хот, 2006он
of Monies in Mongolia “ / University of Cambridge/ , 2002
[6] Кембрижийн их сургуулийн процессор, доктор, /монгол судлараар мэргэшиж байгаа/
[7] М.Мосс / M.Mauss /“The Gift “ гэх зохиолдоо бэлэг болгон хариутай байдаг бөгөөд бэлэг хүлээн авагчын зүгээс тодорхой хэмжээний хүлээлт байдаг гэж үзсэн байдаг
[8] Баабар “ Ардын элч – Баабар ингэж өгүүлэв” УБ хот , 2007 он